Асашёорюү Д.Дагвадорж М.Анхцэцэгийг ивээн тэтгэнэ

527-1471407290asa_1
Монголын хүндийн өргөлтийн спортын шинэ од, олимпийн наадамд жиндээ наймдугаар байр эзэлсэн, өсөх ирээдүйтэй тамирчин М.Анхцэцэг өдгөө ердөө 18 настай билээ. Түүнийг 2020 оны Токиогийн олимп хүртэл Асашёорюү Д.Дагвадорж аварга ивээн тэтгэхээр болжээ. Аса аварга өчигдөр Бразилийн Рио-де-Жанйеро хотод очсон бөгөөд түүнийг тэнд очсоны дараа М.Анхцэцэгийг ивээн тэтгэнэ хэмээх мэдээлэл гарлаа. Ямартай ч, Рио хотод Аса аварга М.Анхцэцэгтэй уулзсан бололтой.
Нэгэн үе Япон орныг байлдан дагуулж явсан Д.Дагвадорж шилдэг, шинэ залуу тамирчин М.Анхцэцэгийг дэмжин ажиллаж Токиогийн олимпоос медаль хүртэж монголчуудынхаа магнайг тэнийлгэхээр шийдсэн нь энэ бололтой. Ямартай ч, залуу тамирчнаа дэмжиж буй бизнесийнхэнд үлгэр дуурайлал болж буй Аса аваргад талархал илэрхийлье.
Нинж
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …