​Дархан хот олон улсын стандартыг хангасан талбайн теннисний талбайтай боллоо

13925739_10208979852285110_3960803122144850555_o

Дархан хотын 55-н жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудын бие бялдарийг хөгжүүлэх мөн нийтийн бие тамирыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр талбайн теннисний холбооноос санаачлан олон улсын стандарт нийцсэн 2 корт бүхий олон улсын стандартын иж бүрэн зүлгэн талбайг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд тохижуулсан байна. Ирээдүйн талбайн теннисний тамирчдын бэлтгэл сургуулилт болон тэмцээн зохион байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс “Макс” группийн ерөнхийлөгч Ганбаатар 60 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд нээлтийн арга хэмжээ 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болох ажээ. Мөн 27, 28-ны өдөр талбайн нээлт болгож “МАКС” группийн нэрэмжит Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн явагдахаар болжээ.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …