Өрийг өглөг болгосон учраас АН-ынхан ялагдсан уу

olloo_mn_1401410997_batbayr

Хүний амьдралд юу эсийг үзэхэв, гэхдээ арай л өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр солихыг үзэхгүй байх. Тиймээс “Зууны онигоо”-г үзсэн бид бүхэн бас ч гэж нэг талаар азтай, бас ч гэж нөгөө талаараа азгүй хүмүүс. Өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр сольж, Монгол Улсыг өртэй биш өглөгтэй орон болгох гэж мунхаглах төрийн түшээтэй, тийм хүнээр төр засгаа удирдуулдаг, төрийн түшээгээр сонгодог ард түмнийг магадгүй дэлхийн хамгийн тэнэг ард түмэн гэх байх.

Санаж байгаа бол өнгөрсөн сонгуулийн өмнөхөн Эдийн засгийн сайд асан “фортуна” Н.Батбаяр өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр солих гэж зүтгэж, түүнийг нь намын даргаас нь авахуулаад дэмжиж тэнэглэсэн нь Ардчилсан намын рейтингийг ард түмний дунд ихээхэн унагачихав уу даа гэж харагддаг. Ардчилсан намын зүгээс өр бол төлж эхлэх мөнгийг хэлнэ. Тиймээс гаднаас авсан мөнгө бол зээл. Бид үүнийг өглөг хэмээн харах учиртай хэмээсэн. Харин ард түмэн зээл аваад түүнийгээ төлөх нь үнэн л бол энэ нь өр гэдэгтээ бат зогссон.

Тэгэхээс ч яах билээ. Өр бол өгөх ёстой зүйл. Харин өглөг бол буцааж өгөхгүй зүйл. Тиймийн атал Ардчилсан намаас буцааж өгөхгүй, тэнгэрээс ууттай мөнгөнүүд унаад ирсэн мэтээр өглөг хэмээн мунхаглаж, үгэн дээр тоглох гэж, алдаагаа ажлаар бус үгээр цайруулах гэсэн нь ард түмэн таалагдаагүй юм. Экс сайд Н.Батбаярын хувьд юм бүхэн, үг бүр учир шалтгаан, үр дагавартай байдаг гэдэг. Тэгэхээр магадгүй өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр солих гэснээс болж Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдсан байх.

Төгс

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …