хэмээх эдлэн газрыг нэрт дуучин Жастин Бибер худалдаж авах гэж байна. Тэрбээр Майкл Жексоны шүтэн бишрэгчдийн нэг юм.
Сүүлийн жилүүдэд ихээхэн хэл амны бай болох болсон дуучин маань ийнхүү өөрийн шүтэн бишрэгчийн эдлэнг худалдан авахыг хүсчээ.
“Неверлэнд” бол 10.83 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий аварга том эдлэн газар билээ. Майкл Жексон түүнийг 1988 онд худалдан авч байжээ. Жексоны амьдарч байсан байшингаас гадна тус эдлэн газарт тансаг зэрэглэлийн тоглоомын парк, түүнчлэн амьтны хүрээлэн ч бас байдаг аж.
Лос-Анжелесын дуу шуугианаас зугтахыг хүсдэг дуучин эр өөрийн менежерүүдэд хандан “Неверлэнд”-ийн эдлэн газрыг худалдаж авах талаар судлаж үзэх даалгаврыг өгчээ.
О.Рана
Ugluu.mn