Их мастер А.Энхтуул 95 хүнтэй зэрэг тоглолоо

1471839843_14009839_888274657971599_1735505008_n

Арван зургаахан настайдаа Төрийн дээд одон “Алтан гадас”-аар энгэрээ мялаасан шатарчин бол Олон улсын шатрын их мастер А.Энхтуул юм. 8 дугаарсарын 20-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр Их мастер А.Энхтуултай “ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг “Оюуны Ундраа Групп”-ийн хэрэгжүүлж байгаа Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт шатар сонирхогч иргэд болоод, зарим уран бүтээлчид очсон аж. Тодруулбал “Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр шатар сонирхогчидтой тоглосон. Их мастер А.Энхтуул нийт 95 хүнтэй нэгэн зэрэг тасралтгүй 6 цаг тоглохдоо 73 хүнийг хожиж, 10 хүнтэй тэнцэж, 12 хүнд хожигдсон. Энэхүү зэрэг тоглосон 95 сонирхогчид дунд 6 настай балчираас 86 настай ахмад настан хүртэлх бүх насны хүмүүс байсан аж.

Энэхүү өдөрлөгийн зохион байгуулсан “Оюуны Ундраа Групп”-ээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт гурван сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлахаар болжээ.

1471839836_14111806_888274681304930_923181408_n 1471839837_14081409_888274677971597_292380081_n 1471839840_14111722_888274687971596_1079313345_n 1471839848_14009937_888274674638264_629842717_n

1471840081_14087397_888278307971234_1315499203_o

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …