Зуны 31-р олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан “Зохион байгуулах хороо”-ны гишүүдтэй ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уулзаж баяр хүргэлээ. Тэрээр зохион байгуулах хорооны дарга Карлос Артур Нузман болон Рио де Жанейро хотын дарга Эдуардо Паес нарт Олимпийн хүндэтгэлийн алтан одонг гардуулсан юм.
“Хэзээ ч мартагдашгүй гайхалтай наадам болж өнгөрлөө” хэмээн ОУОХ-ны 9 дэх ерөхийлөгч яриагаа эхлэв. “Рио 2016 Бразилчуудын юу хийж чаддагийг дэлхий дахинд харууллаа. Хоёр долоо хоногийн турш дэлхий нийтийг цэнгээж, урам зоригийг нь хурцалсан та бүхэнд гүн талархал илэрхийлье”
Өмнөд Америкийн анхны олимпод 207 орны 11 мянга гаруй тамирчид хүч чадал, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорьсон бөгөөд олимп, дэлхийн дээд амжилтууд хэдэн арваараа эвдэгдэж, хүнлэг, энэрэнгүй, хүчирхэг сэтгэлзүйн илрэлийг хүн төрөлхтөнд харуулсан юм.
Эдуардо Паест олимпийн одонг гардуулах үеэрээ Бах Рио де Жанейро хот олимпийн наадмын эрхийг авснаасаа хойш ямар хурдтай, их өөрчлөгдсөнийг онцолсон юм. Порт Ареа, шинэ олимпийн бэлтгэлийн төв, Деодоро, шинэ зам, зочид буудлууд, орднууд гээд олимпоос үлдээж буй өв баялаг их хэдий ч хамгийн чухал нь хүмүүсийн сэтгэлд үлдсэн баяр хөөр, эрч хүч, урам зориг юм хэмээн тэрээр ярив.
МҮОХ