Олимпийн суваг нээлтээ хийлээ

13669074_1634505806863181_984110532242518407_n

Олимпийн хөдөлгөөнийг шинэ түвшинд гаргаж, залуу үеийнхнийг олимпизмтой илүү ойртуулах зорилготой “Олимпийн суваг” нээлтээ хийлээ.

Жилийн 365 хоногт, 24 цагаар цацагдах тус сувгийг Android болон iOS-т зориулсан апп-аар үзэж болохоос гадна olympicchannel.com-д орж бүртгүүлснээр шинэ үзэгч болох ажээ. Мөн Facebook, Instagram, Twitter, Youtube, зэргээр тус суваг өөрсдийн контентуудаа түгээх аж.

“8 сарын 21-нд олимпийн суваг нээлтээ хийснээр спорт сонирхогч, тамирчдыг бүтэн жил дамнан олимпизмтой холбоотой байх гайхалтай шинэ аялал эхлэлээ” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ярив.

“Фэнүүд одоо өөрсдийн дуртай спорт, тамирчид, тэмцээний тухай мэдээлээ цаг алдалгүй авах боломжтойгоос гадна шинэ үеийн олимпийн найдваруудыг уг суваг төрүүлнэ гэж найдаж байна”

Олимпийн сувгийн хөтөлбөрт шууд дамжуулалт, мэдээ, нэвтрүүлэг зэрэг оригинал контентууд багтах бөгөөд элит тамирчдын амжилтанд хүрсэн түүх, тэдний тэмцээний гаднах амьдрал зэрэгт мөн гол бодлогоо чиглүүлж байгаа аж.

Дэлхийн өнцөг булан бүрт буй үзэгчдэд зориулсан тус суваг эхний ээлжинд Англи хэлээр цацагдах боловч удахгүй дэлхийд түгээмэл бусад хэлүүдээр хадмалтай нэвтрүүлгээ цацаж эхлэх юм.

Рио 2016 олимпийн өмнө зарлагдсан 24 цагийн тус сувгийн ерөнхий ивээн тэтгэгчдээр Bridgestone, Toyoto зэрэг дэлхийн томоохон брэндүүд ажиллаж байгаа юм.

МҮОХ

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …