16 тэрбумыг угаасан Татварын Ч.Гансүх нарыг шүүнэ

gansuh eeee  Татварын ерөнхий газрын албан тушаалтнуудын их хэмжээний мөн угаасан  хэргийг хуулийн байгууллага шалгаж буй юм. Тодруулбал ТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүх нарыг  шалгаж байгаа ба  холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэхээр болжээ.

Тус хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбоотойгоор хяналтын прокурор нь давж заалдах шатны  шүүхэд эсэргүүцэл бичиж, мөрдөн байцаалтанд буцаах шаардлаггүй, шүүн таслах ажиллагааг явуулах ёстой байсан гэж үзэж буй юм. Ч.Гансүх нарыг хууль бусаар  мөнгө угаасан, авлига хээл хахууль авсан,  нийт 16 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгаад байна. Татварынхны хэрэг хууль шүүх, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …