Ц.Цэрэнпунцаг гарьдын охин АНУ-д хуримаа хийлээ

7efb9c43ecdb49d39e4b141041c83283

Нэгэн үе “зургаан залуу заан” гэж байхад түүний тоонд багтаж явсан, жинхэнэ Монгол эр хүний бахархал болсон Ц.Цэрэнпунцаг гарьд хэл чимээгүйхэн тэгсгээд сураг алдарсан билээ. Сонсохноо шаггүй сайн бизнесмэн болсон гэх. Магадгүй түүнийг ингэж гэнэт алга болж, нууцлаг болсон нь одоог хүртэл түүнийг алдаршуулдаг биз. Ямартай ч, мэргэжилтнүүд Ц.Цэрэнпунцаг гарьдыг аугаа бөх байсан гэдэг. Мөн түүнийг маш бяртай бөх гэдгийг барилдаж үзсэн хүмүүс нь хэлдэг. Тэгвэл эдгээр өдрүүдэд хүчирхэг гарьдын охин Ц.Пүрэвжаргалын хурим АНУ-д болж байна. Ц.Цэрэнпунцаг гарьд 1971 онд Завхан аймагт төрсөн бөгөөд эрт эцэг болсон гэдэг. Түүний охин Ц.Пүрэвжаргалын хувьд саяхан Сан-Франциско хотын Калифорнийн их сургуулийг амжилттай төгсчээ. Уг сургууль нь АНУ-ын улсын сургууль бөгөөд эрүүл мэндийн судалгаа, шүд, сувилахуй гэх мэт эрүүл мэндийн боловсролын салбарт дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд бичигддэг байна. Ц.Цэрэнпунцаг гарьдын хувьд АНУ-ын Сан-Франциско хотод гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд хотынхоо хамгийн баян гэр бүлүүдтэй мөр зэрэгцэн амьдарч байгаа юм. Товчхондоо, Сан-Францискогийн баячууд түүний хөрш аж. Ц.Цэрэнпунцаг гарьд 9 сарын 4 буюу Монгол зурхайгаар хуриманд хамгийн сайн өдрүүдийн нэг болох Намрын эхэн сарын гурав дахь сартай өдөр охин болон түүний сүйт хархүү Б.Мөнхтөр нарын хуримыг ёслол төгөлдөр хийжээ.

Mongolian wrestler's daughter got married in the United States. A PHOTO

 

Жаргал

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …