БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга Юн Ли Шинь тэргүүтэй 20гаруй зочид төлөөлөгчид өнөөдөр Хэнтий аймагт айлчиллаа. ТөлөөлөгчидийнАймгийн засаг дарга Н.Ганбаямба хүлээн авч эрүүл мэнд, соёл урлаг, аялалжуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Анх 1990-ээд оноос 2 аймгийн хамтын ажиллагааны эхлэл тавигдсан бөгөөдөнгөрсөн жилүүдэд Хөлөнбуйр хотын зүгээс манай аймгийн бүтээнбайгуулалтанд илүү анхаарч , хүүхдийн тоглоомын талбай, усан ориглуурусан бассейн, гэрэлтүүлэг зэргийг өөрсдийн хөрөнгөөр хийж өгч байснаас
гадна усан бассейний 59,8 сая төгрөгний тоног төхөөрөмжийг буцалтгүйтусламжаар засварлан өгч, хүүхэд залуучуудын паркад 88,2 сая төгрөгнийүнэ бүхий тоглоом, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжүүдийг бэлэглэж байжээ.
Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга Юн ЛиШинь хэлсэн үгэндээ цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хийхээртөлөвлөсөн зүйлүүдээ ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байгаагааилэрхийлсэн юм.
Мэдээг бэлтгэсэн Хэнтий аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтай С.Оюун-Эрдэнэ