“Жонан ханчэн гэгээн”-ийг ширээнд нь заллаа

1473815285_geg

Хэнтий аймгийн Чингис хотын төвд энэ сарын 11-ний билэгт сайн өдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц, Халхын IX богд Жавзандамбанарын тодруулсан Жонангийн ёсны 14 их хамбын нэг Жонан Гончиг Бал Самууламын хойд дүрээр заларч “Жонан Ханчэн” хэмээн өргөмжлөгдсөн Цэрэндэжидовогтой Гантөмөр гэгээнийг ширээнд нь залж, Бат-Оршил буюу Даншиг өргөх ёслол боллоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болонАймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон хамтран зохион байгуулж 5000 гаруй сүсэгтэн олон оролцжээ.
Мөн Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд,УИХ-ын гишүүн батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр болон урлагсоёлынхон хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгаас төрж гарсан хутагт хувилгаад тун цөөхөн байдаг бөгөөд хамгийн сүүлд 2007 онд Лувсанчойдаг /номын нэр/тодорч олноо “Жонан Ханчэн” хэмээн алдаршжээ. Түүний өвөг эцэг Гатановогтой Гомбо нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан Брайвун хийдийннэртэй лам бөгөөд өөрийн зээ хүүг 3 настайгаас нь бурхны номонд сургажлам болох үйлс нь эхэлжээ.
Гэгээн 2003 оноос хойш өнөөг хүртэл Энэтхэгийн Гоман дацанд бурхны номүзэж байгаа бөгөөд Чойрын гүн ухааны таван ботийн дөрвийг нь судалж,Гаарамба Ог зиндаанд суралцаж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …