ШШГБ-аас паралимпийн медальтан төрлөө

14264235_1131720023540375_8147099481983015905_n

РИО2016 паралимпийн наадамд өрсөлдсөн ШШГЕГ-ийн харьяа “Сүлд” биеийн тамир спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн Э. Содномпилжээ эхний оролтоор 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөсөн ч шүүгч тооцоогүй. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн ч шүүгчид мөн л тооцсонгүй. Энэ жинд нийт 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн эзэн болсон бол Бразилийн Да Силва Эванио 210 кг-ээр мөнгөн медаль хүртлээ. Тамирчид өргөлтөө дууссаны дараа нийлбэр дүн гарахад манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан юм. Ийнхүү тэрээр эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …