Монголын дугуйн холбоо Их аваргыг дэмжинэ

Image63Соёлспорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” телевизийн шоу зохион байгуулах гэж байгаа билээ. Нэвтрүүлгийн гол оролцогч нь мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөх аж.  Монголын дугуйн спортын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн дарга ОУХМ  З.Нарангийн хэлж байгаагаар тус холбооныхон  “Амжилтын эзэд” шоунд нэгдэж байгаа ба Их аваргыг тэмцээний турш дэмжиж ажиллана гэв. Аваргын хувьд Монголын дугуйн спорт холбооны тамирчидтай хамтарч бэлтгэлээ базааж байгаа юм байна.

Image7

Дашрамд дурдахад Монгол хүн дугуйн спортоор 1960-иад оноос хичээллэж эхэлсэн хэмээн  манай улсын спортын түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дугуй Монголчуудын аж амьдралын салшгүй нэг хэсэг байсныг өнөө үеийнхэн төдийгүй өнгөрсөн зууны түүх ч нотолно.

Монголын дугуй спортын холбооны хувьд 1959 онд байгуулагдсан. Энэ жил 54 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 8 аймаг, 4 дүүрэгт салбар  клубуудтай. Тус холбоонд 100 гаруй мэргэжлийн тамирчин, 10-ад дасгалжуулагч бий.  Тус холбооноос гавьяат дасгалжуулагч 2, Монгол улсын гавьяат тамирчин 1, Олон улсын хэмжээний мастер 16 төрөн гарчээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …