Э.Урангоо ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР тодорлоо

1474440351_aojpf8ey23

Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг эх орондоо угтаж авах өдөр улам ойртсоор байна. Тодруулбал, дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн  тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 8-ны өдрүүдэд Монгол улсад зохиогдоно.

Энэхүү олон улсын тэмцээнд манай улс 2013 оноос эхлэн оролцож эхэлсэн байдаг бол энэ жилийн хувьд өөрийн эх оронд зохион байгуулж  байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Тус гоо бүсгүйн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 60 гаруй орны миссүүд хүрэлцэн ирж гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөхөөс гадна Монгол улсад 22-хон ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд буй “мазаалай” баавгайг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх юм. Өөрөөр хэлбэл  тэмцээний эцсийн  зорилго нь говийн “мазаалай” баавгайг хамгаалахад бодит хувь нэмрээ оруулахаас гадна Монгол улсаа дэлхийд сурталчлах томоохон боломж юм.

Түүнчлэн “Face of beauty international 2016”  тэмцээний хүндэт зочноор цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй Украины мисс, “амьд барби” хочит   Валерия Лукьянова уригдсан нь тус тэмцээний эхний сюрприз болохыг зохион байгуулагчид онцлож буй.

“Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 8-ны өдрүүдэд Монгол улсад титмийн төлөө өрсөлдөх эрхээ олж авахын тулд өдгөө орон орны үзэсгэлэнт бүсгүйчүүд улс тус бүрээсээ хэдийнээ шалгарсаар байгаа аж. Эх орныхоо нэрийн өмнөөс титмийн төлөө өрсөлдөх үзэсгэлэнт бүсгүйн нэр  өнөөдрийг хүртэл нууц байсан бол албан ёсоор өнөөдөр ил боллоо.

Тодруулбал, эх орондоо дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ-аар Энхтайвны Урангоо шалгарсан болохыг  Mongolian Beauty Association-аас дөнгөж сая мэдэгдлээ.

Энхтайвны Урангоо нь Монголжуу төрх, ялдам инээмсэглэл, гуалиг бие, өндөр нуруу гээд гоо бүсгүйн бүхий л шинжийг агуулсан нэгэн. Тэрээр ам бүл дөрөв,  айлын бага охин. Маркетингийн мэргэжилтэй. Бүрэн хэмжээний уран сайхны кинонд дөрвөн удаа тоглосон  өдгөө  тав дахь кинондоо тоглож  байгаа. Жүжиглэх авъяастайгаас гадна дуулдаг, бүжиглэдэг  тэрбээр өдөр тутмын хувцсаа өөрөө хийж өмсдөг зэрэг тал талын авъяас ур чадвартай. Мөн  Монголын хөдөө нутгаараа  аялах дуртай.  Спортод сонирхолтой (шатрын улсын аварга хүрэл медалтай).

Ийнхүү нутгийн дэвжээ ээлтэй байж  Э.Урангоо маань эх орныхоо тэнгэр дор тэргүүн титмийн шагналыг хүртэх болтугай.

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …