МҮОХ, БНХАУ-н олимпийн хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа

14322561_1307803135958641_70510477116574193_n

Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, спортын сайд Лю Пэн Монгол улсад айлчиллаа. Тэрээр өнгөрсөн даваа гарагт ”Olympic house”-д МҮОХ, БНХАУ-ын үндэсний олимпийн хороодын хамтран ажиллах гэрээ үзэглэх ёслолд оролцсон юм.

Тэрээр хоёр улсын спортын хамтын ажиллагааны талаар  “Хэдийгээр бид найрсаг хамтын ажиллагаатай олон жил явж ирсэн ч албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулж, спортын салбарт бодит ажил хийх эхлэлийг тавьж байгаа нь өнөөдрийн энэ үйл явдал болж байна. Биднийг хүндэтгэн урьж, энэ томоохон ажлын эхлэлийг тавьсан МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн даргад баярлалаа. ОУОХ-ын гишүүн Ш.Магван гуайн зүтгэл үүнд их бий. Олон жил ярилцаж, сэтгэл гаргасны үр дүн ирж байна“ хэмээв.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн тодотгосноор гэрээнд МҮОХ гарын үсэг зурж байгаа ч хэрэгжүүлэх, ашиг тусыг нь хүртэх газрууд нь Монголын спортын төрийн байгууллага, спорт холбоод байх ажээ. Энэ нь өөрөө Хятадын талтай хамтран спортын бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд томоохон гарц нээж өгч буй үйл явдал юм.

Өмнө нь Хятадын олимпийн хорооны ерөнхийлөгчийн хувиар 1992 онд Ү Шаози, 2002 онд Юань Веймин нар Монголд ирж байснаас хойш ийнхүү БНХАУ-ын спортын салбарын удирдлагууд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны урилгаар анх удаа манай улсад зочилж байгаа юм.

МҮОХ

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …