Регби Фестиваль 2013 Маргааш нээлтээ хийнэ

2e66fa6440cd2390big

МРХ-ны 10 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа Регби Фестиваль 2013 арга хэмжээ нь энэ оны хамгийн онцлох тэмцээнүүдийн нэг юм. Регби Фестиваль 2013 арга хэмжээ энэ сарын 17, 21, 23-ны өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно. Тус арга хэмжээ нь 3 өдрийн цуврал тоглолтуудаар үргэлжлэнэ. Уг тэмцээнд Английн Оксфордын Их Сургуулийн Хертфорд Коллежийн Регбигийн баг хүрэлцэн ирж, нэг дэх өдөр Батлан Хамгаалахын Их сургуулийн нэрэмжит багийн эсрэг тоглох юм байна. Харин  тэмцээний 2 дахь өдрийн тоглолтоор Олимпийн төрөлд багтсан Регби 7-ийн төрлөөр болно. МРХ-ны клубууд болон Хертфорд Коллежийн баг оролцон тоглох бол тэмцээний хамгийн сүүлийн тоглолтод Хертфорд Коллежийн баг Улаанбаатарын Дайчид клубтэй тоглохоор төлөвлөгдөөд байна. Тэмцээний Ерөнхий зохион байгуулагч: Монголын Регбигийн Холбоо

О.Рана

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …