7 настай хүүг захиалгаар хөнөөлгөсөн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

8f2afdc52cbcccb0original

Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 6-ны өдөр долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэг гарсан. Хэргийг талийгаач хүүгийн эцэгтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.

Сэжигтэн С нь өөрөө нэг нас гарантай нялх хүүхэдтэй бөгөөд талийгаач хүүгийн аав “хүүгээ бодоод эхнэрээсээ салж чадахгүй” гэснээс болж 200 мянган төгрөгөөр хүн хөлсөлж хоёрдугаар ангийн сурагч хүүгийн амийг хөнөөлгөсөн талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл энэ хэргийн талаар өнөөдөр 14.00 цагаас Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэл хийхээр болсон байна.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …