ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өнөөдөр 64 нас хүрч байна. Тэрээр 1952 оны аравдугаар сарын 7-ны энэ өдөр Ленинград хотноо төржээ.
Владимир Путиныг ОХУ гэх хүчирхэг гүрнийг удирдан залж, хөгжил цэцэглэлтэд нь томоохон хувь нэмэр оруулж буй чадварлаг улстөрч, дипломатч гэж олон нийт, ажиглагчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тэрээр Дэлхийн нөлөө бүхий удирдагч, Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтад тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байна.
“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 64 насныхаа төрсөн өдрийг гэр бүл, хамаатан садан, ойр дотны найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэнэ. Гэхдээ төрсөн өдрийн мэнд хүргэсэн баярын мэндчилгээ, олон улсын дуудлагыг хүлээн авна” хэмээн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Тасс агентлагт ярьсан байна. Путинд амрах зав чөлөө гардаггүй тул жилд нэг удаа буюу төрсөн өдрөөрөө амарч, ажил хэргийн уулзалтуудыг хойшлуулахаар шийджээ. Өнгөрсөн жил тэрээр 63 насныхаа төрсөн өдрийг Сочи хотод хоккей тоглон өнгөрүүлж, нэг өдөр ажлаасаа “чөлөө авч” байсан юм.
Түүний тухай товчхон мэдээлэл хүргэхэд:
Путины ээж Мария Ивановна Путина үлйдвэрий ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байжээ
Путиныг төрийн тэргүүн болох үед түүний гарал, удам угсааны тухай олон янзын үлгэр домог мэт таамаглал сонин хэвлэл дээр гарч байлаа. “Владимир Путинтай хийсэн яриа” номонд Путин “миний хоёр ах 1930 аад оны үед төрсөн. Нэг нь нярай байхдаа нас барсан. Харин нөгөө нь Ленинградын бүслэлтийн үед өвчний улмаас нар барсан” гэж ярьжээ. Путин Ленинградын нийтийн байранд өсөж торнисон байна. Тэрээр хүүхэд байхаасаа л тагнуулч болохыг мөрөөддөг байсан. Гэвч түүнийг хуульч болохыг зөвлөсөн байна. 1975 онд их сургуулиа төгсөхөд нь түүнийг ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (УАХХ -КГБ СССР) хуваарилж байжээ.
Сэтгүүлчдийн олж мэдсэнээр бол Путин 1975 аас 1990 оны хооронд ЗХУ ын УАХХ-ны гадаад тагнуулын ажил хариуцсан 1-р хэлтэст ажиллажээ.
Путины өөрийнх нь хэлсэнээр эхлээд түүнийг УАХХ-ны Ленинградын салбарын нарийн бичгийн газар ажилуулжээ. Дараа нь сөрөг тагнуулын ажилд шилжүүлсэн байна. Сөрөг тагнуулын албанд тэр таван сар ажилласан байна. Тэрс үзэлтэнүүдэд няцаалт өгөх ажилд тэр оролцож байжээ. Сөрөг тагнуулын албанд ажиллаж байхад гадаад тагнуулын тасгийнхан түүнийг анзаарч хамтран ажиллах санал тавьжээ. Путин зөвшөөрсөн байна. Тэр нэг жилийн турш тусгай бэлтгэл хийжээ. Дараа нь Ленинград хотод ирээд УАХХ-ны нэгдүгээр хэлтэст ажиллажээ
Путин аж үйлдвэрийн тагнуул хийж, ЗХУ-АГУ ны тусгай албаны харилцаа холбоог барьж байсан. АГУ-ынүндэсний ардын армийн өмнө гарамгай гавьяа байгуулсан тул медаль хүртсэн гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нотолжээ. Медалиар шагнуулж байснаа Путин хүлээн зөвшөөрсөн ч аж үйлдвэрийн тагнуул хийдэг байсан гэдэг бол “ор үндэсгүй хардлага” гэж хэлжээ. 1989 онд АГУ-д нийгмийг хамарсан үймээн дэгдэж эхлэх үед Зөвлөлтийн цэргийн бүлэгт хандан тусламж хүссэн байна. Гэтэл тэд Москвагийн зааварчилгаагүй юу ч хийж болохгүй гэж хариу өгчээ. Харин Москва чимээгүй байлаа. “Тухайн үед ЗХУ байхгүй болчихсон юм шиг санагдаж байлаа. ЗХУ –ын эрх баригчид хөдөлгөөний саатал туссан хэмээх эмчлэгдэшгүй өвчин туссан нь тодорхой болсон” гэж Путин хожим хэлсэн байдаг.
2000 онд Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Үүнтэй холбогдуулан сэтгүүчид түүний 2 жилийн өмнө өгч байсан ярилцлагыг эргэн дурссан байдаг. 1998 онд Путин ярилцлага өгөхдөө сонгуульд өрсөлдөхгүй гээд, нэр дэвшигч биелэгдэх аргагүй амлалт өгч, санаатайгаар худал ярих болдог гэж тайлбарлаж байлаа. Путиныг дэмжигчид тэр бол шинэчлэлийн төлөө хүн гэж байлаа. Харин Путиныг үл таашаадаг хүмүүс, тухайлбал Григорий Явлинский Путин бол зөвлөлтийн тусгай албан ажиллаж байсан. Хуучин, хоцрогдсон ажлын арга барилтай гэж байлаа. Путин сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж байхад “От первого лица. Разговоры с Владимиром Путиным” ном хэвлэгдсэн байна. 1999 онд Путин анх ерөнхий сайд болохдоо улс төрийн хувьд тогтвортой бэхэжсэн байр суурь байсангүй. “Миний гол зорилт бол ард түмний амжиргааг дээшлүүлэх. Улс төрийн найдвартай тавцан бүрдүүлэх тухай дараа нь бодно” гэж хариулжээ.
2010 оныг та хэрхэн төсөөлж байна вэ? гэсэн асуултанд Путин “Бид аз жаргалтай амьдрах болно” гэж хариулжээ. Сонгуулийн сурталчилгааны үед эрх баригчид Путинаас өөр сонголт байхгүй гэдэг үзэл санааг хүмүүст тулгаж байлаа. 2000 оны гурван сарын 26-нд Путин ОХУ ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Путины төлөө сонгогчдийн 52,94 хувь нь санал өгсөн байна. Путин 2000 оны тавдугаар сарын 7-нд тангараг өргөж албан тушаалдаа орсон юм. Тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ Путин улс орны нэгдмэл байдлыг хангах, төрийн бэхжүүлэх хэрэгтэй гэж хэлжээ. Энэ зорилтоо хангахын тулд Путин холбооны бүтцийн шинэчлэлийг хийсэн байна. 2000 онд холбооны долоон тойрог бий болж, тойрог тус бүрд ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсон байна. Ийм арга хэрэглэснээр ОХУ дахин задрах аюулыг арилгажээ. Энэ шинэчлэл тийм ч амжилттай болоогүй гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Бүрэн эрхэт төлөөлөгч, засаг захиргааны нэгжийн дарга нарын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл явагджээ. Төрийн удирдлагыг төвлөрүүлэх шинэчлэл Путиныг 2004 онд улиран сонгогдсоны дараа ч үргэлжилсэн юм.
Эх сурвалж:eagle.mn