Эм хангамжийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

0069934c3a41ad803cb37afa358a46a0Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эмнэлгийн байгууллага, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй, гарал үүсэл нь тодорхой, боломжийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой хангах, шаардлагатай нөөцийг тасалдалгүй ханган  ажиллаж  байгаа  эм зүйч, эм найруулагч нарт “Эм холбоо” ТББ үүсэн байгууллагдсаны 20 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Эм хангамжийн салбарын удирдах ажилтны зөвөлгөө”-нд төрийн  нарийн бичгийн дарга, эрүүл мэндийн бодлогын  хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг нар оролцон Төрийн  нарийн бичгийн дарга Д.Очирбат баяр хүргэж талархал илэрхийлэв.

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого 2014 онд шинэчлэгдэн батлагдаж эм хангамжийн салбарын цаашдыг чиг хандлагыг тодорхойлж, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, хэрэглэх, хянах  төрийн зарим чиг үүрэг үйл ажиллагааг зохицуулахад төрийн бус, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Тухайлбал төрийн бодлого, холбогдох хууль тогтоомж боловсруулах, санал авах, хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт үнэлгээ, шалгалт хийх, эм зүйч, эм найруулагч нарыг сургалтанд хамруулах, сургагч багш бэлтгэх, шинжээчээр ажиллуулах, үзэсгэлэн зохион байгуулах гэх мэт ажлуудыг хамтран  гүйцэтгэж байна.

Төр хувийн хэвшлэлийн түншлэлийн харилцааг сайжруулах хүрээнд эм хангамжийн салбарын мэргэжилтнүүд төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийж цаашид яамны бодлого төлөвлөлтөд  оруулах санал, эм хангамжийн салбарын хамтран ажиллах төлөвлөгөөг албан ёсоор хүлээлгэн өглөө.

14642983_1702520646740446_1631370921_n

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …