“GPS-ын цаг дамжууллын олон улсын лаборатори хоорондын харьцуулалт болон шалгалт тохируулгын аргачлал“ сэдэвт сургалтад оролцов

5199cf8019aa642a4c45c89c3c1733d4

Ази номхон далайн хэмжил зүйн бага хурлын дэргэдэх MEDEA /Азийн хөгжиж буй орнуудад хэмжил зүйд дэмжлэг үзүүлэх/ төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй“GPS-ын цаг дамжууллын олон улсын лаборатори хоорондын харьцуулалт болон шалгалт тохируулгын аргачлал“ сэдэвт сургалт семинарт Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг, давтамж, уртын нэгдсэн лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, мэргэжилтэн Г.Батзаяа нар 2016 оны 9 дүгээр сарын 25-30 өдрүүдэд оролцлоо.

Тус сургалт семинарт 12 улсын нийт 22 мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд цаг, давтамжийн хэмжил болоод GNSS–ийн хиймэл дагуулыг ашиглан лаборатори хоорондын харьцуулалт хийх аргачлал, GPS хүлээн авагчид шалгалт тохируулга хийх зэрэг сэдвээр Хятад улсын NIM–ын цаг, давтамжийн албанаас ирсэн доктор Куан Лин, Австралын хэмжил зүйн хүрээлэнгийн Цаг, давтамжийн албаны доктор Луйс Марайс болон Тайваны цаг, давтамжийн албаны доктор Хуан-Тиен Лин болон И-Жиун Хуан нар тус тус танилцуулсан.

Энэхүү сургалт семинарт хамрагдсанаар Цаг, давтамж, уртын нэгдсэн эталоны лаборатори нь одоо оролцож байгаа олон улсын K001-UTC цагийн харьцуулалтыг илүү нарийвчлалтай хийх болон өөрийн лабораторид GPS –ийн хүлээн авагчид шалгалт тохируулга хийх зэрэг боловсон хүчний чадавхи нэмэгдэж байна.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …