Төгс хос болсныг чинь илтгэх 5 үйлдэл

Шинэхэн хосууд ч гэсэн яагаад төгс байж болохгүй гэж. Дэндүү удаан үерхсэн хэрнээ төгс болж чадаагүй олон хосууд байна. Энэ бүхэнд юу нөлөөлдөг юм бол оо?

3767

1. Хамтдаа байвал бүхнийг ялан дийлдэг.

Та 2 хамт байхдаа хэзээ ч хэзээ ч уйддаггүй. Үргэлж жаргалтай байдаг. Мөн ч юуг ч хийхэд бэлэн байдаг. Хүмүүс та 2-г эсэргүүцэн сал хэмээн шаардаж байсан ч хамтдаа зугтааж чадах сэтгэлзүйтэй байгаа бол та 2 үнэхээр хамт байхгүй л бол болохоо байсан байна шүү.Та 2-н хувьд жижигхэн асуудал юу ч биш.

2. Бусдад атаархалыг төрүүлдэг.

Хамт байгаа , хажуугаар зөрөн өнгөрөх бүр та 2т атаархдаг гэвэл та 2 итгэх үү? ” Хүүе энэ 2 чинь одоо хүртэл үерхдэг юмуу ямар гоё юм бэ” гэж хэлүүлэхийг хүсэж л байгаа биздээ. Цаг хугацаа өнгөрөх тусам та 2 улам дотонсох болно.

3. Ичих гэж юу билээ?

Ичих , нүүр улайх бол мартагдсан зүйл. Чи юу ч хийсэн бай тэр чамайг хайрласаар байх болно. Гэхдээ эмэгтэй хүний хувьд нөхөр / найз залуудаа харуулж болохгүй хэд хэдэн зүйл байдаг юм шүү.

4. Яг л эхнэр нөхөр

Эхнэр нөхрүүдийн хамтдаа хийдэг зүйл юу юу байдаг билээ? Хамтдаа хүнсээ цуглуулан жаргалтай алхах , хамтдаа унтах , нэг нэгнийгээ хэнээс ч илүү ойлгох , ямар ч үед хаяж явахгүй байх гэх мэт.

5. Хаяа нэг хэрүүл бол байх л зүйл

Ам мурийлаа гээд сална хагацана дээрээ тулаад байж болохгүй. Хэрэлдэх зүйл байлгүй л яхав. Тэр болгонд шантраад байж болохгүй шүү. Тэвчээртэй , хүлээцтэй хандаж байгаарай. Хэдэн жил хамтдаа байсан байж ганцхан зүйлээс болон амьдралаа баллаж болохгүй шүү. Хайртай хүнийхээ өөрт чинь зарцуулдаг сайхан бүхнийг бод. Мянга мянга охидоос зөвхөн чамайг сонгон хажууд чинь байгаад таларх.

bolod.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …