Ховд аймгийн 2 сая 900 гаруй мянган малд 11,5 сая тун вакцин хийх ажил өнөөдөр хийнэ

download

Вакцинжуулалтын бэлтгэл ажил болон Вакцинийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Улсын онцгой комиссын баг Ховд аймагт 2 өдөр ажиллаж байна. Даваа гарагт Ярантын боомтоор 11,5 сая тун вакциныг нэвтрүүлжээ. Вакцинийг орон нутгийн цагаар өнөө өглөөний 06 цагт аймгийн онцгой комисс хүлээж авсан байна. Өнөөдөртөө амжиж вакцинийг сум орон нутагруу тээвэрлэх ажлыг зохион байгуулна. Харин вакцинжуулалтыг  10-р сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлэх юм байна.  Мялзан өвчний вакцинийг БНХАУ-д захиалгаар үйлдвэрлүүлжээ. Олон улсын стандартад нийцсэн уг вакцинийг малд хийснээр мялзан өвчний 3 жилийн дархлаа тогтно гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байсан юм. Түүнчлэн мялзан өвчний тархалтыг бууруулах, вакцинжуулалтын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малын эмч нарыг хамруулж тэдэнд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …