Цагаан хоол идэх нь бидний ярьдагчлан тийм их ашиг тустай зүйл биш гэсэн дүгнэлтэд Их Британийн эрдэмтэд хүрсэн байна. Мах болон загаснаас татгалзсанаар уураг тархины хэмжээ багасах аюултай гэдэг нь тогтоогдсон гэнэ.
Оксфордын их сургуулийн эрдэмтдийн өгүүлж байгаагаар цагаан хоолтнууд амьтны гаралтай В12 аминдэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй учраас төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа нь доголдож, мартамхай болгодог аж.
Цагаан хоол идэх нь ихээхэн ашиг тустай гэсэн яриаг үгүй хийхийн тулд эрдэмтэд олон жилийн хугацаанд 16-87 настай хүмүүсийг ажиглалтад байлгажээ. Энэ бүх хугацаанд тэдний тархины зургийг томографаар авч байсан бөгөөд мах болон загас идэхгүй байгаа хүмүүсийн уураг тархины хэмжээ багасдаг болох нь батлагдсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn