МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийн балаг дуусдаггүй ээ

1476347604_ki5uha8g8v8i52fkofutm5bvd_b

Сүүлийн үед МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийг тойрсон яриа шуугиан газар авч намжаагүй байтал тэрбээр дахин дураараа аашилж өөрийн мэдлийн хүнийг захирлаар дэвшүүлсэн байх юм. Үүнийг нь хаана хэзээ ямар хурлаар хэлэлцээд шийдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Ер нь ч сүүлийн үед хэдэн дарга сэтэртэн  хуралдаад л асуудлаа шийдээд МУИС-ийн цахим хуудас дээр шийдвэрээ хагас хугас мэдээлдэг “мода” гараад удаж байна.

2016 оны 4 сарын 22-ны өдрийн МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаар Багшийн хөгжлийн төв байгуулах ажлын хэсгийн тайлан, танилцуулга гээчийг ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан танилцуулна гэсэн мэдээллийг олж үзэв. МДССТөвийг /Магистр докторын сургалт судалгааны төв/ өөрчлөн, үйл ажиллагааг нь өргөжүүлж, Багшийн хөгжлийн төвийг байгуулах. Одоогийн байгаа статусын түвшинд, чиг үүрэгт нь тодотгол хийгээд үйл ажиллагааг явуулж эхлэх гэж шийдвэртээ тусгасан байх юм. Үүнээс харахад хатагтай Отгонтөгсийн Төгсөлтийн дараахь сургууль гэгддэг  ганц дарга, ганц цэрэгтэй явж байсан албыг өргөтгөж байна гэж ойлгохоор байгаа юм. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Захиргааны зөвлөлийн ээлжит хуралдааны шийдвэрээс харахад Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө /БХТ-ийн захирал С.Батцэцэг/  танилцуулна гэснээс харахад бас нэг шинэ “захирал”-ын орон тоо гаргасан болж таарч байна. Ийм олон захирлууд МУИС-д хэрэг байна уу гэдгийг ноён Р.Бат-Эрдэнээс асуумаар байна.

Уг албаны захирлаар томилогдсон С.Батцэцэг нь “Бидний татварын мөнгөөр “арын хаалгаар суралцаж” гадаадад бүгсэн Төрийн луйварчдын хүүхдүүдийн нэрс ” дотор байх юм. МУИС-ийн бас нэг захирлаар шинэхэн томилогдоод байгаа С.Батцэцэг гэгч нь  төрөөс авсан мөнгөө төлж, эх орондоо ирж ажиллахыг сануулж байгаа хүний нэг  болж таарав. Та энэ хүнийг илчилж мэдээлэх атал захирлын албанд томилсон нь ноён Р.Бат-Эрдэнэ танд төрийн хууль үйлчилдэггүйг харуулж байгаа бус уу.  Гэтэл албан ёсны дипломгүй нэгэн эрхэм профессорын зэрэглэлд ажиллаад тогтохгүй бас нэг захирлын албан тушаал хаших болсон нь ёс зүйтэй хэрэг мөн үү?
Оюутнуудаас суурь хураамж авах нь хууль бус гэж яригдаад байхад Та харин ав улам ав гэсэн уриатай сууж байх юм.

Та аудитын шалгалтаар илэрсэн 5,6 тэрбумийн тухай тайлангаа яагаад хамт олондоо тавьж хэлэлцүүлэхгүй байгаад бас нэн гайхаж байна, олон нийтийн телевизээр та өөрийгөө буруугүй хэмээн энхийн цагаан тагтаа лугаа л ярьж байсныг Монголын ард түмэн санаж байгаа. Аудитын шалгалтын тухай мэдээллийг audit.mn-ээр сайтаар орж дэлгэрэнгүй танилцаж болно шүү.

Захирал ноён Р.Бат-Эрдэнэ та өөрийнхөө энэхүү овлигогүй үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар авсан албан тушаалаа эргүүлэн өгвөл дээргүй юү?

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …