Тархитай холбоотой тааварлашгүй 10 баримт

35kfg7jrtu4p80nc8o75jkei7c_bТархи бол хэзээ ч судлан шинжлэгдэж дуусашгүй хүн төрөлхтний хамгийн онцгой эрхтэн тогтолцоо юм. Энэ нь дунджаар наяас зуун тэрбум гаруй мэдрэлийн эсээс тогтдог бөгөөд 60% нь цагаан, 40% нь саарал эдээс бүрэлддэг ажээ.

5djkuil20v8u0enu65luuh1stf_b

Энэ мэт тархины тухай таны дуулаагүй арван баримтаас толилуулъя.

Тархи нь хүний биеийн хамгийн мяраалаг эрхтнээр нэрлэгддэг бөгөөд 60% нь өөх байдаг. Тархи дунджаар 1.5 кг байдаг ч хамгийн хүнд жинтэй (2 кг) нь ОХУ-ын зохиолч Иван Тургеневынх (1793 – 1834) гэнэ.

67q6geptatj5v6rs842gbuvq0d_b

Эвшээх нь тархинд очих хүчилтөрөгчийг нэмэхээс гадна тархийг хэсэгхэн зуурт ч гэсэн амрааж, эд эсийг сэргээж өгдөг.

1ss1ckt5646j6v282617ed2tbe_b

Сая гаруй хүн дээр явуулсан судалгаагаар органик хүнс сонгож хэрэглэх нь тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдгийг тогтоожээ. Эсрэгээрээ амт үнэр, өнгө оруулагчтайг хэрэглэвэл тархины үйл ажиллагааг доголдуулдаг гэнэ.

6g8b47kk03npqn2hkpjdd001u1_b

Хүн өдөрт дунджаар 70.000 юм бодож тархиа ажиллуулдаг. Тэгвэл тархийг хамгийн их ядраадаг ажил мэргэжлээр нягтлан бодогч, номын санч, жолооч нарыг нэрлэжээ.

53op4vb7hrplf2k2huvf99khds_b

Тархи гэдэг үг Английн нэрт зохиолч Уильям Шекспир (1564 – 1616) – ийн маш олон зохиолд гардаг ба нийт 66 удаа дурьдагджээ.

4ev1mluo3ulp4cmp8qsmjkaefj_b

Унтахгүй байх нь тархины үйл ажиллагааг муутгаж, мартамхай болгодог бол эсрэгээрээ үйл ажиллагааг нь сайжруулахад дуу хөгжим хамгийн сайн эм байдаг.

rp4ikkcap38liuj7bd55dgs41_b

Хүний тархины өсөлт, хөгжилт 2 – 11 насанд хамгийн хурдацтай, идэвхитэй явагддаг бол 18 наснаас зогсдог. Тэгвэл нэг мэдээлэл дунджаар 431 км/ц хурдтайгаар тархинд очдог гэнэ.

4s0b9e4oo8jjm9g2hctjuas3jf_b

Их Британий нягтлан бодогч Бен Придмор (1976 онд төрсөн) 5 минутын дотор 96 түүхэн үйл явдлыг цээжилдэг ба хооронд нь хольж дарааллыг нь алдагдуулсан багц хөзрийг ердөө 26.28 секундэд тогтоодог гэнэ.

8dhm8v5pp9coa4l1ormb12n4u_b

Дэлхийн хамгийн удаан судлагдаж байгаа тархи нь Хенри Молисоных (1926 – 2008) юм. Тэрээр 1953 онд тархины мэс засалд орсноосоо хойш ой тогтоолтгүй болсон бөгөөд 1957 оноос хойш тархийг нь 50 гаруй жил судалж байна.

35kfg7jrtu4p80nc8o75jkei7c_b

Байнга шинийг эрэлхийлж тархиа идэвхитэй ажиллуулж суралцдаг хүний тархинд шинэ эд эс бүрэлдэж байдаг. Эсрэгээрээ тархины эд эс өөрсдийгөө нөхөн төлжүүлдэг байсан бол хүн төрөлхтөн ой санамжгүй болох ажээ.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …