БЗДХ, ХДХВ, элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд 98 хүнийг хамруулжээ

5112b2da7b0d88e4807fb5cf134de845

“Монгол Улсын Засгийн газрын 100 хоног” ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарынхан хийсэн ажилаа иргэддээ тайлагнаж байна. 2016 оны 10-р сарын 14 ны өдөр  ХӨСҮТ-ийнхөн “Нарантуул” ОУХТ-д Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.

Уг өдөрлөгөөр цугласан олонд халдвартын эмч нар үзлэг хийж цээжний зураг,  эхо, чих хамар хоолой,  цусны даралт хэмжиж, мэдрэлийн эмч нар үзлэг хийж зөвөлгөө мэдээлэл өглөө. Мөн цусанд дахь сахарын хэмжээг тодорхойлох зэрэг тусламж үйлчилгээг 300 гаруй хүнд үнэ төлбөргүй үзүүлсэн байна. Энэ үеэр иргэдэд нэн шаардлагатай 15 төрлийн сургалт сурталчилгааны материал тарахаас гадна бэлгийн зохистой хэрэглээнд хэвшүүлэх үүднээс бэлгэвч тараажээ.

Дээрх өдөрлөгт хамрагдаж амжаагүй иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулах зорилгоор “Нарантуул” ОУХТ-ийн худалдаа эрхлэгч болон үйлчлүүлэгчдэд сүрьеэ, БЗДХ/ДОХ, элэгний В, С вирүс илрүүлэх шинжилгээ авч, зөвөлгөө өглөө. Мөн сүрьеэгийн явуулын рентген машин ажиллаж,118 хүний цээжний зураг, 5 хүнийг сүрьеэ өвчнөөр сэжиглэж цэрний шинжилгээ авсан юм.Түүчлэн БЗДХ, ХДХВ, элэгний В, С вирүс илрүүлэх шинжилгээнд 98 хүнийг хамруулсан байна.

310

Дашрамд сонирхуулахад “Нарантуул” ОУХТ-д 5000 гаруй түрээслэгчид үйл ажиллагаа явуулж байдаг бөгөөд цаг наргүй ажилдаг эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг дороос үзүүлж, мэдээлэл зөвөлгөө өгсөнд талархаж байгаагаа түрээслэгчид нь хэллээ.

Энэхүү арга хэмжээг C1, UBS, MNC, Mongol HD, МҮОРТ, Өлзий,  VTV, ONTV, Royal, Үнэн  зэрэг 10 гаруй телевиз, сонин сайтын сэтгүүчид ирж сурвалжилжээ.

47

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …