Гэрийн нөхцөлд хийж болох хамгийн шилдэг зовхины тос

60ckjjic66must0hi8q3o0ffje_bҮрчлээ

Үрчлээтэй байх дуртай хүн хаана байх билээ. Үнэтэй брэндын зовхины тоснууд хэдий сайн ч гэсэн химийн гаралтай гэдгийг санаарай. Тэгвэл та бүхэнд хамгийн үр дүнтэй зовхины тос хийх нэгэн аргыг хүргэе. Та 2 долоо хоног хэрэглээд л үз. Гайхалтай үр дүнд хүрэх болно шүү.

Хэрэгтэй зүйлс:

  • 1/2 аяга цэвэр кокосын тос (энэ нь чийгшүүлэхээс гадна, антибиотик, мультивитамин, антиоксидант, олон төрлийн шим тэжээлийн агуулсан байдаг. Миний мэдэхээр GoodPrice-д 500грамттай нь 37000 байсан. Гайгүй үнэтэй жижиг нь байдаг. Нэг авцан байхад нэлээн удаан хэрэглэнэ. Бүх зүйлд хэрэглэж болно. Айлд нэг ширхэг байх ёстой бүтээгдэхүүн гэж боддог )
  • 6-8 Кабсултай Vitamin E  (Vitamin E нь хөгшрөлтөөс сэргийлж арьсыг нөхөн сэргээх антиоксидант агуулдаг. Эмийн санд ширхэг нь 500 төг гэдэг)
  • Витаминаа хагалах зүү
  • Богино долгионы зууханд хийж болох аяга
  • Тос хийх сав ( өөрийн хэрэглэж дууссан тос ч юм уу)
  • Хийсэн ч болно хийхгүй байсан ч болно:  Essential Oil хайвал гадуур байгаа.

Хэрхэн хийх вэ:

  • Кокосын тосоо жижиг аяганд хийгээд богино долгионы зууханд 15 секунд хийнэ эсвэл ил тавиад шингэн болтол нь хүлээнэ.
  • Шингэнээ тосныхоо саванд хийнэ..
  • Vitamin E-н капсулаа цоолж шингэнийг нь шахаж кокосын тос руугаа хийнэ. Бага зэрэг хутгаарай.
  • Ингээд бэлдсэн тосоо хөргөгчинд хийж царцтал нь хүлээнэ дээ. Ойролцоогоор 1 цаг орчим байхад болно. Царцаж биетэй болсных нь дараа ахин хөргөгчинд хийж хадгалах шаардлагагүй.

Хэрэглэх заавар:

Орой унтахын өмнө тосноосоо бага зэргийн зовхиндоо түрхээд өглөөг цоглог угтаарай.
Хааяа даа өглөө хэрэглэсэн ч болно. Харин зовхиныхоо тосыг түрхчихээд 10 минут шингэтэл нь хүлээгээд нүүрээ будаарай.
Нүдний будгаа арилгахад хэрэглэсэн ч болно!

Анхаар: Кокосын тос эсвэл vitamin E-ны харшилтай бол хэрэглэж болохгүй.

1ihilh1ctu1jh64satvg1kod3p_b

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …