Маркетеруудын чуулганаар шинэлэг шийдлүүдийг танилцуулна

3

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо 2013 онд анхны Маркетеруудын өдрийг санаачлан, нэгдсэн чуулган зохион байгуулж байсан бөгөөд жил бүрийн 10 дугаар сарын 20-нд “Монголын Маркетеруудын нэгдлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод байгаа билээ.

 

 

Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос энэ өдрийн хүрээнд “Маркетеруудын чуулган”-ыг зохион байгуулдаг бөгөөд өдгөө дөрөв дэх удаагийнхаа чуулганыг өнөөдөр эхлүүлэхэд бэлэн болжээ.

 

 

Монголын маркетеруудаа нэгтгэх, олон улсын чиг хандлага хаана явж байна, бид хаана нь байна гэдгээ тодорхойлох, нийгмийн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах, оюуны том хүч бүхий энэ залуусыг нэгтгэснээр Монгол улсын хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ ярилцах, үндэсний брэндээ хэрхэн гаргаж ирэх вэ, маркетеруудаа хэрхэн мэргэшүүлэх, олон улсын тавцанд хэрхэн бэлтгэн гаргах вэ гэх мэтчилэн томоохон зорилгын хүрээнд энэхүү тэмдэглэлт өдрийн арга хэмжээнүүд чиглэгдэх юм байна.

 

Энэ удаагийн чуулган “Бүтээлч Монгол” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 онд бүтээлчээр манлайлж, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилттай гаргасан компаниудаа танилцуулж, ямар маркетингийн бодлого барьсан, хэрхэн амжилтанд хүрсэн, амжилтанд хүргэсэн гол зүйл нь юу байсан гэх зэрэг өргөн хүрээний мэдээллийг өгч, маркетингийн шинэлэг шийдлүүдийг танилцуулж байгаагаараа онцлогтой болох юм.

Маркетеруудын чуулган өнөөдөр өдрийн 12 цагт “Корпорэйт Конвэншн центр”-т болно. Хамрах хүрээний хувьд бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан, судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаач, багш нар, маркетерын чиглэлээр суралцаж буй оюутан залуус гээд бүхий л хүрээг хамарч байна.

Бүртгэлийн үйл ажиллагаанд хараахан хамрагдаж амжаагүй хүмүүст ч боломж байгааг сонордуулъя.  Та бүхэн event.mnma.mn сайтаар цахим бүртгэлд хамрагдах буюу тодруулж, дэлгэрүүлж мэдээлэл авах бол 88086030 дугаарт холбогдоорой. 

 

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …