Батлан хамгаалахын сайд БНФУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Элизабит Барсакийг хүлээн авч уулзлаа

2016101702УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Элизабит Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Элизабит Барсак Батлан Хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд энэхүү өндөр хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэж байгаад нь баяр хүргэн Монгол Улс, БНФУ-ын харилцаа улам батжин бэхжиж байгааг цохон тэмдэглэсэн юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хоёр улсын засгийн газар хоорондын харилцаа улам батжиж байгааг тодотгоод Батлан хамгаалах салбаруудын хоорондын харилцаа бэхжин, өндөр түвшний айлчлал хийгдэж эхэлсэн, БНФУ-аас Монгол Улсын зэвсэгт хүчний шинэчлэлт ялангуяа цэргийн боловсон хүчин бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдэг, цаашид энэхүү харилцаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ эрхэмсэг элчин сайд хатагтай Элизабит Барсакт цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …