“Монгол анд нөхдийн үдэш” Москвад болов

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, монгол-оросын “Найрамдлын сар”-д зориулан ОХУ-ын “Монголын анд нөхдийн нийгэмлэг” (Общество друзей Монголии)-ээс Москва хотын Сансар судлалын музейд “Монголын анд нөхдийн үдэш” найрамдлын баярыг 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

%d0%b0%d0%b0%d0%b0

Энэхүү баярын арга хэмжээнд монголын ард түмний сайн мэдэх, нэр хүнд бүхий хүмүүс тухайлбал тус нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч, Орос, Монгол Улсын баатар В.В.Горбатко, хүндэт гишүүн Орос, Монгол Улсын баатар В.А.Джанибеков нараас гадна ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн Б.Б.Жамсуев, А.К.Тулохонов, нийгэмлэгийн хүндэт гишүүн, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд В.Е. Чуров, Өвөр байгалийн хязгаарын Амбан захирагчийн орлогч А.Н.Бутыльский, Сансар судлалын музейн захирал Н.В.Артюхина, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцлоо.

%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0

Баярын арга хэмжээг “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн тэргүүн В.А.Бабушкин нээсний дараа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд хэлсэн үгэндээ, өнгөрсөн 95 жилийн хугацаанд монгол, оросын ард түмэн баяр баясгалан, зовлон жаргалаа хуваалцаж ирсэн түүхтэй бөгөөд “Монголын анд нөхдийн үдэш” найрамдлын энэхүү баяр нь хоёр орны найрамдал, харилцан ойлголцлын уур амьсгалыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0%d0%b0

Энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа, Зөвлөх Ц.Ганболд, Сансар судлалын музейн захирал Н.В.Артюхина нарыг Монголын анд нөхдийн нийгэмлэгийн шагналаар шагнаж, орос, монголын жүжигчдийн урлагийн тоглолт зохион байгуулав.

Гадаад харилцааны яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …