Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкаас авсан “Жаст” группын Ш.Батхүүгийн зээл Лондонгийн арбитын шүүхэд очиж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэтэл үүнээс гадна авсан зээлээ төлөөгүй улмаас батлан даалт гаргаж өгөөгүй “Эрдэнэт үйлдвэрт” мэдэгдэл очиж жинхэнэ асуудал сөхөгдөж эхэлсэн.
Тэрээр анх зээл авахдаа Төрийн өмчит УБТЗ-аар баталгаа гаргуулж, 109.9 сая ам.доллар авсан гэдэг.
Уг нь зээлийг 2015 он хүртэл авчээ. Харин өнгөрсөн гуравдугаар сараас хойш графикийн дагуу зээлийн төлөлт хийгдээгүй аж.
Гэтэл үүний дараа Эрдэнэт үйлдвэрт” зээлийн батлан даалт гаргаж өгсөн Ш.Батхүү чинь зээлээ төлөхгүй байна гэсэн мэдэгдэл иржээ. Үүний мөрөөр Ш.Батхүү Эрдэнэтийнхэнд өөр утгатай баримт явуулчихаад Стандарт банкинд “Эрдэнэт үйлдвэрийг” батлан даалт гаргаж өгсөн гэсэн баримт бүрдүүлж зээл авсан байна гэсэн маргааныг бий болгосон юм.
Өөрөөр хэлбэл, нэг албан тоотыг хоёр хувь үйлдэн нэгийг нь Эрдэнэт үйлдвэрт батлан даалт гаргахад ашиглан нөгөөг нь хууль журмынх нь дагуу өдөр тутмын ажилдаа ашиглаж байсан байна. Ингэхээр “Жаст” группийг “Стандарт” банкнаас зээл авахад нь эрх бүхий хүмүүс туслаж, Эрдэнэт үйлдвэрийг батлан даалт нэрийдлээр барьцаалсан гэсэн таамаг дэвшүүлээд байсан юм. Энэхүү асуудлыг шалгахаар Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлал, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ахлуулсан ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг болон Монголбанк, Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл гээд таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлсэн. Харин энэ олон зангилааны эзэн буюу Ш.Батхүүгийн ард С.Баяр болон МАН-ын лидерүүд байгаа гэж яригдаад байгаа ба АТГ-аас С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарт эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй байгаа бололтой.
Ийнхүү хадгаламжийг дампууруулсан Ш.Батхүүгийн авсан зээл эхнээсээ олон хүнийг хөлдөө чирэх нь гэсэн таамаг байна. Ш.Батхүүг хорьж шалгаж байгаа бөгөөд түүний араас С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг шалгаж магадгүй ажээ.
О.Рана
Ugluu.mn