Загвар өмсөгч С.Сарнай “Miss & Mrs Asia Noble Queen International” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцон тэргүүн титмийн эзнээр шалгарчээ.
Тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт аравдугаар сарын 21-ний өдөр Малайз улсын Куала Лампур хотноо болсон байна. С.Сарнай “Miss & Mrs Asia Noble Queen International” тэмцээний тэргүүн байрын шагналаас гадна “Popular miss” шагналыг тус тус хүртжээ.