Жирэмсэн эмэгтэйчүүд маш муу жолооч

16830ea15b1bc339great

Бие давхар эмэгтэйчүүд жолооны ард болон орчин тойрондоо ер нь зүг чигээ муу олдог гэдгийг Германы эрдэмтэд тогтоожээ. Жирэмсний үед эмэгтэйчүүдийн хариу үйлдэл үзүүлэх чадвар өөрчлөгддөг гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэнцвэрээ олох, зүг чигээ олох зэрэг нь ийм үед нэлээн мууддаг юм.

Жирэмсний сүүл үед жолооы ард суух хэрэггүй юм гэдгийг нотлон харуулахын тулд Германы эмч нар судалгааны ажил явуулжээ. Тэрхүү судалгаанд бие давхар 20-35 насны бүсгүйчүүд сайн дураар оролцсон байна.

Тэгтэл эхний саруудад бие давхар байдал тэдгээр хүүхнүүдийн хариу үйлдэл үзүүлэх чадварт нөлөөлж байгаагүй гэнэ. 4-4,5 сарын дараа бүх зүйл өөрчлөгдөж байсан аж. Жолоодох ур чадвар эрс муудаж, бараг бүх эмэгтэйчүүд тухайн орон зайд зүг чигээ олж чадахгүй болж байв. Тийм учраас эмч нар бие давхар болсон эмэгтэйчүүдэд жолооны ард суухыг зөвлөхгүй байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …