Инээд хөөр үнэхээр л хүмүүний насыг уртасгаж, түүнийг урт удаан наслахад хүргэдэг аж. Ийм дүгнэлтэд Норвегийн судлаачид хүрсэн байна. Тэд сүүлийн 20 жилийн туршид эмэгтэйчүүдийн хөгшрөлтийг судалжээ. Ажиглалтын явцад эрдэмтэд 54 мянган хүний мэдээллийг боловсруулсны 20 мянга нь эрчүүд байсан гэнэ. Тэгтэл хөгжилтэй эмэгтэйчүүд зүрх, судасны өвчинд хамаагүй бага нэрвэгдэж байсан нь тогтоогдов.
Судлаачид инээд хөөр хямралт байдлын даавар болох кортизолын түвшинг бууруулдаг хэмээн таамаглажээ. Энэ нь бүхэлдээ дархлааны тогтолцоонд сайнаар нөлөөлдөг байна.
Харин эрчүүдийн хувьд статистик тоон мэдээ арай тааруу гарсан аж. Инээд муутай эрчүүд элдэв халдварт өвчнөөр өөд болох магадлал өндөр байдаг гэнэ. Нас ахихаараа эрчүүд хошин шогийн мэдрэмжгүй болж, сэтгэлийн хямралд ихээр ордогоос болж эрүүл мэнд нь тавгүйрхдэг байна.
Эх сурвалж www.wikimon.mn