ЭМ-ийн сайд НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн бүсийн зөвлөхийг хүлээн авч уулзав

td22396f92a2c9c7c3aa51b82eb8f0896

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, номхон далайн бүсийн зөвлөх Др. Күнихико Хирабаяши, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Др. Киоко Шимамото нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд А.Цогцэцэг “НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гол түншүүдийн нэг бөгөөд эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, дархлаажуулалт, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр үзүүлдэг тусламж дэмжлэгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж явдагаа илэрхийллээ. Мөн 0-5 насны хүүхдийн ууж хэрэглэх антибиотикийн худалдан авалтыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан үйлдвэрлэгчээс шууд худалдан авах, дархлаажуулалтын чиглэлээр олон нийтэд хандсан мэдээлэл сургалт суртачилгааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, дархлаажуулалтын үйл ажиллагаанд цогц үнэлгээ хийх, хүүхдийн ариун цэврийн хангамжийг сайжруулах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

dsc_6875

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, номхон далайн бүсийн зөвлөх Др. Күнихико Хирабаяши Эрүүл мэндийн сайдыг мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд 0-5 насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн худалдан авалтыг зохион байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сангаас туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой юм. Монгол улс бүсийн хэмжээнд төрсөний гэрчилгээ олголт, вакцин болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтын түвшингээр тэргүүлж байгаа боловч орон нутгаас хот суурин газар шилжин суурьшиж байгаа хүн ам эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаад анхаарал тавин ажиллахыг хүслээ.

Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …