ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбааг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас баривчлан шалгаж эхэлсэн байна. Учир нь түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэх хэргээр буруутгаж буй ажээ. Түүнийг сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгч барилга бариулсан, сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Хэрэгтэй холбоотойгоор ХААИС-ийн проректор асан н.Амарсайхан, болон ерөнхий санхүүчээр ажиллаж байсан эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Шинээр баригдсан орон сууцанд багш ажилчидаа оруулах ёстой ч ойр төрлийнхөө хүмүүсийг байранд оруулсан гэж сургуулийн багш нар нь гомдол мэдүүлснээс үүдэн хэрэг сөхөгдсөн аж.
Ugluu.mn
Т.Түвшин