Прокурорын байгууллагаас шинэхэн спортын мастерууд төрлөө

1477630077_1423
“Спортын их наадам-ын арга хэмжээний үеэр Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярсайхан Шатрын спортын мастер, Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт, Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнхжаргал нар Сагсан бөмбөгийн спортын мастер цол, тэмдэгээр тус тус шагнагдлаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан болон Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Ц.Бямбацогт нар гардуулан өгч баяр хүргэлээ.

prokuror.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …