Гадаад харилцааны яам, МҮХАҮТ-тай хамтран “Гадаад худалдаа-тулгамдсан асуудал-шийдэл” сэдэвт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон зөвлөгөөнийг 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.
Зөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, “Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааны салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний хэрэгжилт, цаашдын зорилтууд” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газраас гадаад худалдааг хөнгөвчлөх талаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх зорилтууд, хэрэгжүүлж байгаа зарим ажлуудын талаар танилцуулга хийв.
Мөн зөвлөгөөнд ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, СХЗГ-ын дэд дарга Б.Билгүүн, ҮСХ, ТЕГ зэрэг төрийн байгууллагууд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тус тусын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МҮХАҮТ-ын дэргэдэх Импортлогчдын Зөвлөлийн дарга Б.Жаргалсайхан, Экспортлогчдын Зөвлөлийн дарга, Д.Галсандорж болон мэргэжлийн холбоод, экспорт импорт эрхлэгч бизнесийн 100 гаруй төлөөлөл оролцож гадаад худалдааны үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудлаар санал солилцов.

ГХЯ