Монгол бичгийн галиг кодын олон улсын стандартад зарим нэмэлт оруулах шаардлагатай

ccecbdd1c99b3f1eb7dc4b9b756f4245
“Information technology — Universal Coded Character Set (UCS)” ISO/IEC 10646:2014 олон улсын стандартын монгол бичгийн кодын хэсэгт нэмэлт оруулах ажлын хэсгийн хурал 2016 оны 9,10-р сард БНХАУ-ын Бээжин ба Хөх хотод тус тус боллоо.
“Information technology — Universal Coded Character Set (UCS)” ISO/IEC 10646:2014 олон улсын стандартыг 2000 онд Монгол Улсад үндэсний болгож MNS 4932:2000, 2010 онд БНХАУ-д GB/T 26226:2010 стандартаар тус тус баталсан байдаг.
Энэ удаа ISO/IEC JTC 1/SC 2/WG 2-ийн шаардлагын дагуу урьд хоёр талын хамтран боловсруулсан монгол бичгийн галиг кодын олон улсын стандартад зарим нэмэлт оруулах шаардлагатай болсонтой холбогдуулан дараах хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. 400-гаад жилийн өмнө зохиосон монгол галиг үсгийг нарийвчлан тусгах,
2. Дэвсгэр үсгийн дүрэм хэмээн нэрлэгддэг үе төгсгөх гийгүүлэгчийн байрын тухай асуудал,
3. Үет үсгийн ялгах тэмдэг нэмэх,
4. Компьютер дээрх үсгийн байрлалыг шинэчлэн тохируулах,
5. Монгол, манж, тод, шивээ гэсэн 4 өөр үсгийн хувилбар тэмдэгтийг нэг хүснэгтэд багтаасан байсныг тус тусд нь салгаж, бие даасан хүснэгт болгох зэрэг асуудлууд байв.
Код бол бүх үсэг бичгийн түүх, зөв бичгийн дүрэм, хэлбэрийг агуулж байдаг. Эдгээр нэмэлтийг оруулснаар сүүлийн 400 гаруй жилийн хугацаанд бичигдсэн аливаа ном зохиолыг цахимжуулан хадгалах, уншиж судлахад чухал ач холбогдолтой болно гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байв.
Энэ хуралд Монголын талаас Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, СТЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Ундраа, CESI /China electronics standards institute/-ийн мэдээллийн технологийн стандартчиллын техникийн хорооны ахлах инженер Chen Zhuang, Өвөр Монголын их сургуулийн профессор Чойжинжав, Насан-Урт, Баярмэнд, Мөнхдэлгэр, Уриа, Хүсэл нар оролцлоо. Mr.Greg Eck интернетээр холбогдож хуралд оролцсон.
Ажлын хэсгээс эцэслэн боловсруулсан Монгол бичгийн кодын “Information technology — Universal Coded Character Set (UCS)” ISO/IEC 10646 олон улсын стандартад оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 2 тал  ISO/IEC JTC 1/SC 2/WG 2-д хүргүүллээ.
14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …