“Чингис хаан” одонгоор шагнагдсан иргэн Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй

1477977199_hkaan

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Монголчууд “Их эзэн Чингис хаан”-ыхаа мэндэлсэн өдрийг тэмдэглээд тав дахь жилдээ тэмдэглэн өнгөрөөлөө.

Монгол бахархлын өдрөөр улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Тодруулбал, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгийн судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэнд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг болоод 10 жил болж буй юм.

Тус одонг МУГЖ Г.Ариунбаатарт өчигдөр гардуулсан билээ. Тэгвэл  “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд дараах дөрвөн төрлийн шагнал урамшууллыг олгодог тухай тусгасан байна.

“Чингис хаан” одон хүртэгчид үзүүлэх урамшуулал 

7.1. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

7.2. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

7.3.  “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

7.4. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …