Карл Попперын мэтгэлцээний үндэсний ялагчид тодорлоо

1477978931_053646349img_0349

Өсвөр үеийнхэний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн идэвхтэй иргэн болгох, өөрийн гэсэн үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг арван жилийн сурагчидын Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж үндэсний ялагчид тодорлоо. 21 аймаг, 9 дүүргийн 1800 гаруй сурагчид оролцсон энэхүү тэмцээний эхний шатнаас 60 багийн 180 сурагч хоёрдугаар шатанд өрсөлдсөн юм. Гурав хоног үргэлжилсэн энэхүү  тэмцээнд урьдчилан зарласан 13 шийдлээр өрсөлдөж ялагчид тодорсон байна.

Карл Попперын мэтгэлцээний гол онцлог бол өсвөр үеийн хүүхдүүдийг өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, үзэл бодлоо хамгаалах урлагт сургадаг. Тиймээс ч энэ удаа хүүхдүүд “Кибер орон зай нь хүнийг бодит орон зайгүй болгож байна”, “Монгол хүн Монгол зан заншил, соёл уламжлалын тусламжтайгаар л дэлхийд өрсөлдөж чадна” гэх мэт зөвхөн үнэт зүйлийн шийдлүүдийн хүрээнд мэтгэлцлээ.

ОТИС үүсгэн байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан хийгдэж байгаа томоохон төслүүдийн нэг “Мэтгэлцээн 2016” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан энэхүү мэтгэлцээн хоёр сарын турш үргэлжилсэн.

Тэмцээнд оролцогч шилдэг гурван хүүхэд ОХУ-д засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхтэй болно. Тэмцээнд СБД-ийн Лидер баг 15 шийдлээр өрсөлдөж үндэсний ялагч болон ОТИС-д хоёр жил үнэ төлбөргүй сурах эрх, Skytel компаний гарын бэлгийн эзэд боллоо.

Хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Арга билэг баг шалгарч ОТИС-д нэг жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнагдсан юм. Нэг баг гурван гишүүнтэй өрсөлддөгөөрөө бусад мэтгэлцээнээс ялгардаг Карл Попперын мэтгэлцээний гуравдугаар байрт БГД-ийн “Лидер шип”, дөвөрдүгээр байрт БЗД-ийн “Оюунлаг” багууд тус тус шалгарлаа. Мэтгэлцээний нэгдүгээр шатнаас шалгарсан 180 хүүхэд ОТИС-д гучин хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнуулаад байна.

Сурагчидын улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг БСШУСЯ, ОТИС, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар ОХУ-ын Монгол дахь шинжлэх ухаан соёлын төв, Монголын Эмнести Интернэйшнл ОУБ, “Мөнхийн үсэг” групп, Нийслэлийн болон аймаг дүүргийн боловсрол соёлын газрууд ажиллаж байна. Дэлхийн мэтгэлцээний олимпод Монгол залуусаа бэлдэх зорилготой энэхүү хөтөлбөр цаашид оюутан залуучуудын дунд олон ажил хийхээр төлөвлөөд байна.

Таны зөв, миний буруу байж магадгүй учраас хамтдаа
хэлэлцвэл үнэнд дөхөх боломжтой.
КАРЛ ПОППЕР

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …