105 настай иогчин эмээ

Энэхүү эмээг Эйлин Эш гэдэг бөгөөд 105 настай. Түүний ийм урт насалж байгаагийн нэгэн нууц бол иог юм. Тэрээр энэхүү шар өнгийн Mini Cooper машиныг 90 настайдаа худалдан авчээ. Түүнийгээ унаад зугаалах дуртай.

81d5aa06071e89f0big

Эйлин Эш өнгөрсөн ням гаригт 105 нас хүрсэн юм. Түүний амьдралын туршид 4 эзэн хаан, 23 ерөнхий сайд солигдсон байна. Залуу байхдаа Английн крикет тоглодог байсан бол одоо иогоор хичээллэдэг болжээ.

991d7b98edb3c050big

BBC -д өгсөн ярилцлагандаа “Иог бол бие төдийгүй тархийг сэргээж эрүүл байлгадаг гайхалтай зүйл” гэж хэлжээ. Гэхдээ зөвхөн иог хийгээд зогсохгүй хоол хүнсэн дээрээ давхар анхаарах хэрэгтэй. Би хоолоо идсэний дараа 1-2 хундага улаан вино уудаг. Эрүүл мэндээ дэмжихийн тулд шүү дээ.

3b9990775cd6750ebig

Нэгэн сэтгүүлч түүнээс “Хөгшин хүмүүсд илэрдэг өвдөлтүүд танд бий юу?” гэхэд “Үгүй дээ, би эрүүл хүн. Нас бол зүгээр тоо” хэмээн хариулжээ.

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …