Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ

1477987990_14958205_211200839316409_410188250_oСонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Солонго тус дүүргийн улсын ахлах өмгөөлөгч Б.Батаа нар хамтран “Кристина Нобелийн Хүүхдийн Сан”-гийн “Нархан” асрамжийн газрын хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулсан байна.

Сургалтаар тус сангийн хүүхдүүдэд Өмчийн эсрэг гэмт хэрэг болох хулгай, булаалт, дээрэм, танхайрах гэмт хэргүүдийн үйлдэгдэх шалтгаан нөхцөл, үүсэх хор уршиг, цаашид анхаарах асуудал, Урьдчилан сэргийлэх талаар харилцан ярилцаж заавар, зөвлөгөө өгч ажиллажээ.

Тус асрамжийн газарт хагас болон бүтэн өнчин, амьдралын хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд боловсрол олгох, эмнэлгийн тусламж үзүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь өргөх, ажлын чиг баримжаа олгох, хүүхдийг эдийн засгийн болоод бэлгийн хүчирхийллээс хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж байгаа бөгөөд тус төвд одоогийн байдлаар 33 албан хаагчтайгаар 3-18 насны 50 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлж байна.

1477988026_14907705_211200655983094_1981046781_o-copy

1477988001_14907781_211200942649732_632412994_o-copy

1477988025_14923058_211200532649773_1793425106_o-copy

1477987991_14958251_211201095983050_2020826759_o

prokuror.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …