Шүд эрүүл бол бие эрүүл байдаг гэсэн эртнээс уламжлалтай сайхан үг байдаг. Гэтэл бид янз бүрийн химийн бодистой зүйлс олноор хоол хүнсэндээ хэрэглэх болсноор бидний шүд ихээхэн цоорч байна. Ингэснээр шүдний эмнэлэгийг ихээхэн ачааллаж урт дараалал үүсгэж байгаа билээ. Мөн тамхи, кофе өдөр тутам хэрэглэснээр шүдний шарлалт, цооролт үүсч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Амны хөндийн эрүүл ахуй сахих нь шүдний хорхойтол, буйлны үрэвсэл, шүдний эдийн үрэвсэл болон амны хөндийн элдэв өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
1.Ямарваа нэгэн чихэрлэг зүйлсээс татгалзах.
2.Амаа өдөрт тогтмол 2 удаа угаах
3.Шүдний ОО-гоо сайн фирмийн үйлдвэрээс сонгох
4.Амаа өдөрт 3-с доошгүй давстай усаар зайлж байх. Энэ нь таныг буйлны үрэвслээс сэргийлнэ.
5.Сойзоо 3-с дээшгүй сар бүү хэрэглэ.
6.Ямарваа нэгэн чихэрлэг зүйлс хэрэглэснийнхээ дараа заавал усаар амаа зайл. Ингэснээр таныг шүд цооролтоос сэргийлэх болно.
Ердөө энэхүү зөвлөгөөг дагаснаар та амны хөндий үрэвсэл, шүд цооролт, шарлалтаас бүрэн сэргийлж чадна.
Эх сурвалж: emch.mn