Зөгийн балыг гоо сайхандаа хэрэглэх 11 арга

Зөгийн бал нь эрүүл мэндэд тустай хүнс байхаас гадна арьс болон үсний гоо сайханд маш их хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Зөгий нь цэцгийн бал, тоос, давирхай зэргийг хүртэж, бал боловсруулдаг учир энэ нь чийгшүүлэх, хөгшрөлтэй тэмцэх, бактери устгах шидтэй байдаг. Зөгийн балны шидийг бүрэн хүртье гэвэл цэвэр зөгийн бал сонгож хэрэглээрэй.

3dgegkkp37s8td1pdp0f1ad00j_b

1. Чийгшүүлэх маск

Зөгийн бал нь байгалийн чийгшүүлэх шидтэй бөгөөд арьсандаа түрхсэнээр арьсанд чийгийг илүү их шингээж, чийгшлийг удаан хадгалж өгдөг.

· Угааж, хатаасан нүүрэн дээрээ нэг халбага цэвэр зөгийн бал түрхээд 15-20 минут байлгасны дараа бүлээн усаар зайлна.

2. Арьсны нүх сүв цэвэрлэнэ

Зөгийн баланд агуулагдах энзим нь арьсны нүх сүвийг сайтар цэвэрлэж өгдөг. Зөгийн балын бактерийн эсрэг агууламж болон жожоба эсвэл наргилын тостой нийлснээр бактери үржихээс сэргийлдэг.

· 1 хоолны халбага цэвэр зөгийн балыг 2 хоолны халбага жожоба юм уу наргилын тостой холиод хоорондоо нийцтэл нь сайтар хутгана. Цэвэрлэсэн, хуурай арьсандаа түрхээд, тойрог хэлбэрээр массаж хийж өгнө. Дараа нь бүлээн усаар зайлна.

3. Хөнгөн гуужуулагч

Зөгийн баланд агуулагдах антиоксидант, энзим болон бусад эрдэс бодисууд нь арьсанд тэжээл өгч, цэвэрлэж, чийгшүүлдэг. Харин хүнсний сода үхэжсэн арьсыг гуужуулдаг.

· 2 хоолны халбага зөгийн балыг 1 хоолны халбага хүнсний содатай холино. Нүүрээ усаар норгоод зуурмагаа түрхэж, хөнгөн үрж гуужуулна.

4. Сорив бүдгэрүүлнэ

Зөгийн бал нь арьсыг цайруулдаг бөгөөд бактерийн эсрэг нөлөө нь сорвин үзэгдэх байдлыг бүдгэрүүлж, арьсны эдийн нөхөн төлжилтийг түргэсгэдэг.

· 1 цайны халбага зөгийн балыг 1 цайны халбага оливын тостой холино. Соривтой хэсэг дээрээ түрхээд хурууны өндгөөрөө тойрог хэлбэрээр 1-2 минут массаж хийж өгнө. Халуун алчуур тавиад хөртө нь байлгаарай. Өдөр бүр давтах хэрэгтэй.

5. Батганы эмчилгээ

Зөгийн бал нь бактерийн болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй учир улайлт болон батгыг арилгана.

· Батга гарсан хэсэг дээрээ бага зэрэг зөгийн бал түрхээд 10-15 минут байлгасны дараа бүлээн усаар зайлна.

6. Усанд орохдоо хэрэглэх

Зөгийн бал нь зөвхөн чийгшүүлээд зогсохгүй, арьсыг нөхөн сэргээж, исэл болон бусад гэмтлээс сэргийлдэг.

· 2 хоолны халбага зөгийн балыг 1 аяга халуун усанд хийж уусгана. Үүнийгээ бүлээн устай вандаа хийгээд усанд орно.

7. Хумсны үлд буюу илүү махыг чийгшүүлж, зөөлрүүлнэ

· 1 цайны халбага зөгийн балыг 1 цайны халбага алимны цуу, 1 цайны халбага наргилын тостой холиод сайтар үрээд 5-10 минут байлгасны дараа усаар зайлна.

8. Үс ангижруулна

Зөгийн баланд агуулагддаг энзим болон эрдэс бодисууд нь үсийг шалчийлгахгүй, гялалзсан болгодог. Наргилын тос нь үсийг ангижруулж, зөөлөн болгодог.

· 1 хоолны халбага зөгийн балыг 2 хоолны халбага наргилын тостой холино. Нойтон үснийхээ дундаас үзүүр хэсэгт түрхэж 20 минут байлгаад усаар сайтар зайлна.

9. Шампуны нөлөөг нэмэгдүүлнэ

Зөгийн бал нь үсэнд илүү их чийгшил өгч, бэхжүүлэн эрүүл ургахад тусална.

· 1 цайны халбага зөгийн балыг угаахаар тасалж авсан шампуньтайгаа холиод үсээ угаана.

10. Үсний өнгийг тодруулна

· 3 хоолны халбага зөгийн балыг 2 хоолны халбага устай холиод цэвэрхэн, нойтон үсэндээ түрхэнэ. 1 цаг байлгасны дараа сайтар зайлна. Үр дүнг нь сайн үзэхийн тулд 7 хоног бүр түрхэж байгаарай.

11. Наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ

Зөгийн бал нь наранд түлэгдсэн арьсны хамгийн гүн хэсэгт хүрж чийгшүүлдэг. Түлэгдсэн арьсыг тайвшруулж, эдгэлтийг түргэсгэнэ.

· 1 хэсэг зөгийн балыг 2 хэсэг алое вера гелтэй холиод түлэгдсэн хэсэг дээрээ түрхэнэ.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …