Сармис хүний биед онцгой сайн

Бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд залуужуулах, эрүүлжүүлэх  үйлчилгээтэй олон зүйл байдгаас өндөр настнуудад илүүтэй хэрэгтэй ганц зүйл бол сармис юм.  Сармисыг хэрэглэх нь нойронд сайн, ханиад шуухинаа, хамар хоолойн өвчинд тустай. Идээт шархыг ч анагаана. Тэр бүү хэл судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Өргөссөн судсыг ч агшаана гээд бодохоор олон талын ач холбогдолтой нь тодорхой. Иймээс сармисны ашиг тусын  талаар цөөн хэдэн зөвлөмжийг бэлтгэлээ.

vegar20927_31

 – Сармисыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян  устгагдан цэвэршдэг.
 – Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн  хэсэгтээ тавихад өвдөх нь гайгүй болно.
 – Чихний идээ гоожиж булагтвал цагаан лууван, сармисны  шингэрүүлсэн шүүсийг хольж өдөрт 2-3   удаа дусаахад хурдан  намдана.
 – Цагаан сармисыг зөөлөн гал дээр чанаж болгоод, шахаж гаргасан шүүсийг өвчтэй чихэндээ дусааж бөглөхөд зуурдын бөглөөг бүр мөсөн арилгах чадвартай.
– Хамар битүүрэн шархирч нус, ус гоожоод байвал хамартаа  сармисны шүүс дусааж гавар түрхвэл зүгээр болно.
– Хоолойн өвчинд сармисны шүүстэй хольсон давстай усаар  хоолойгоо зайлах хэрэгтэй.
 – Судас хатуурсан, цусны даралт ихэдсэн үед өдөр бүр 2-3  ширхэг сармис идэж байвал сайн бөгөөд судас өөхжин  хатуурахаас сэргийлдэг талтай.
– Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад,  цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай  хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур  шаналгаа аажмаар арилна.
– Идээтэй шарханд сармис тавьж боовол түргэн илааршина. Мөн шарх, хатиг зэрэг идээтэй, идээ татах шинжтэй газарт гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд биеийнхээ ойр орчим нэг буюу хэд хэдэн хумс сармис байлгах нь тустай.
budda.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …