Эрүүл эмэгтэй байхын тулд

Жирэмсэлж, хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүмүүс бидэнд байгалиас заяасан үндсэн үүрэг юм. Иймээс эмэгтэй хүний бие Бурханаас заяасан гайхамшигт бүтэцтэй байдаг. Эмэгтэй хүн нөхөн үржихүйн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл саруул байхын тулд хэд хэдэн зүйлийг маш сайн анхаарах ёстой.
• Хань ижилдээ үнэнч байх
Эмэгтэйчүүдийн ихэнх өвчлөлүүд бэлгийн замаар халдварладаг. Олон бэлгийн хавитагчтай байх нь эмэгтэйчүүдийн өвчлөл, өндгөвч, бэлгийн замын үрэвсэлт өвчний  үүд хаалгыг нээнэ гэсэн үг. Ийм төрлийн үрэвслүүд үр дамжуулах хоолойг гэмтээж, ирээдүйд жирэмслэхгүй байх, савны гадуурх жирэмслэлтийн үндэс суурийг тавьдаг байна. Бэлгийн замын үрэвслийн нян бактериуд нь эрэгтэй хүний эр бэлгийн эсийн сувгийг бөглөж үргүйдэлд хүргэх аюултай.
a6ce577d7a33ec96big
• Хэвийн жингээ хадгалах
Эмэгтэйчүүдийн өндгөн эс боловсруулах үйл ажиллагаа нь биеийнх нь өөхлөлтийн хэмжээтэй холбоотой байдаг. Хэт тарган, хэт туранхай эмэгтэйчүүдийн өндгөн эс боловсруулах үйл ажиллагаанд хүндрэл гардаг бөгөөд зарим тохиолдолд жирэмслэхгүй байх асуудлыг үүсгэдэг байна. Жирэмслэхдээ боломжийн жингээр эхэлбэл жирэмсний туршид тулгарч болох асуудлуудаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Иймээс хэвийн жингээ хадгалах нь маш чухал хэрэг.
• Боломжийн насандаа жирэмслэх
Эмэгтэй хүний хувьд жирэмслэхэд хамгийн боломжийн нас 18-29 нас юм. Нас ахих тусам өндгөн эс “хөгширч”, хэдийгээр өндгөн эс хэвийн боловсордог ч гэлээ үр тогтох чадвар нь багасдаг байна. Мөн нас ахих тусам хромсомын гажиг үүсэх эрсдэл ихсэж, улмаар зулбах эрсдлийг нэмэгдүүлдэг.
536ebe4a4f473c46big
• Үр хөндөлтөөс зайлсхийх
Үр хөндөлтийн тоо олширох тусам дараачийн жирэмслэлтэд үүнтэй холбоотойгоор асуудал үүсэх сагадлал өндөрсөнө. Мөн ганцхан удаа хийлгэсэн ч бай, тохиромжгүй нөхцөлд, буруу аргаар хийсэн үр хөндөлт нь жирэмслэлтэд сөргөөр нөлөөлж болно. Иймээс жирэмслэлтээс хамгаалах бусад аргуудыг хэрэглэн эмэгтэйчүүд маань үр хөндөлтөөс аль болох зайлсхийх нь зүйтэй.
• Тогтмол эмчид үзүүлж байх
Нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотойгоор асуудал үүссэн үед эмэгтэйчүүд цаг алдалгүй эмчид хандах ёстой. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчлөлийг эрт оношилбол эмчлэх боломжтой бөгөөд оройтсон тохиолдолд үр дамжуулах хоолой бөглөрөх аюултай.
Эмэгтэйчүүд ямар ч өвчингүй байсан ч жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх хэрэгтэй. Энэ нь оройтож илэрдэг өвчнийг эрт оношилох, эмчлэх үүднээс маш чухал алхам юм.
2cc1985709daa3a8big
• Тамхи татахгүй байх
Тамхи бол өндгөн эмс боловсрох, жирэмсэлсэн тохиолдолд ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд олохгүй байх, зулбалт, дутуу төрөлт, хүүхдийн хөгжил зогсох гэх мэтийн асуудал харьцангуй ихээр тохиолддог.
Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …