Хүний хувь заяа, нэр алдар хоорондоо холбоотой

e567c935cb74f348greatХүмүүний хувь тавилан болон түүний нэр хоорондоо нягт харилцан холбоотой байдгийг нотолж чадсан хэмээн судлаачид мэдээлэв. Тэдний олж мэдсэнээр бол тухайн хүний нэрнээс түүний амьдралын их зүйл шалтгаалдаг аж. Тэр хүний баримтлах амьдралын хэв маяг хүртэл шалтгаалдаг гэнэ. Тийм учраас эцэг, эхчүүд өөрийн хүүхдэд өгөх нэрийг сонгохдоо маш анхааралтай, болгоомжтой хандах хэрэгтэй юм.

Тухайн хүүхэд жаахан байхаасаа л өөрийн нэрэнд хандах хандлагыг бий болгодог байна. Мөн түүний эргэн тойронд байгаа хүмүүсийн хандлага ч үүсдэг гэнэ. Хүмүүс гоё, сонсголонтой нэртэй тийм хүнтэй нөхөрлөж, харилцахыг илүүд үзсэн нь тогтоогджээ. Дан ганц хүүхдэд ч энэ нь хамааралтай зүйл биш аж.

Томчууд ч гэсэн сонсголонтой нэртэй хүмүүстэй нөхөрлөхийг илүүд үздэг байна. Хэлж, дуудахад амаргүй, хэцүү овог, нэр зэрэг нь тухайн хүний өөртөө өгдөг үнэлэмжид таагүй нөлөөлөл үзүүлдэг аж. Мөн нэрэнд нь хатуу дуудагддаг үсэг багтсан хүмүүс шийдэмгий, хурц ширүүн зан ааштай, харин зөөлөн үсэгнүүд багтсан хүмүүс тайван, дөлгөөн байдаг гэдэг нь тогтоогджээ.

Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …