Америкийн нэгдсэн улсын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 10-р сарын 17-ны өдөр радиогийн ярилцлаганд орох үеэрээ хэрвээ би АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд, бүр тангараг өргөхөөсөө өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж мэдэгдсэн билээ.
Түүний энэхүү мэдэгдэлд ерөнхийлөгч Барак Обама Дональд Трампыг “гоншигонохоо боль” Тэрээр “Ноён Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг бусниулна.
Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трамп ОХУ-ын ерөнхийлөгчийн улыг долоох шахдаг. Трампад хандаж хэлэхэд зүгээр л гоншигонохоо болиод хэдэн санал авахаа бодсон нь дээр” гэж хэлжээ.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональд Трамп тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдож Владимир Путинтай уулзаж эсвэл Америкийн нэгдсэн улс анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болох эсэх нь сонгуулийн дүнгээс тодорхой болох юм.
Г.Нараа