Австрали улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой

bc4d563d5baa11a076bb9336f66dd234Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 онд тохионо, өнгөрсөн хугацаанд хоёр талын найрсаг харилцаа боловсрол, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөжиж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Австрали улс 1994 оноос Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгосон. Өнөөдрийн байдлаар нийтдээ 440 орчим Монгол иргэн тус хөтөлбөрийн хүрээнд тус улсад боловсрол эзэмшээд байгаа. Оюутан суралцуулах тэр дундаа уул уурхайн мэргэжилтэн бэлтгэн гаргахад дэлхийд дээгүүрт бичигддэг тус улсын хувьд тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтойг Элчин сайд хэллээ.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэн ажиллахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Томоохон төслүүддээ өндөр ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Оюутолгойн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцсан гэдгээ тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

a0b5c351882d9a8b7d61b1c6e4ffbf2c

9289208799061e4346480094b35fb0cd

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …